Чехийн Тачов хотын ойролцоох Брод над Тычоу тосгон дахь шувууны фермд H5N1 вирус илэрч 750 мянга орчим тахиа устгахаар болжээ. Энэ нь Чехийн фермүүдэд хадгалагдаж буй нийт тахианы 15 орчим хувийг эзэлж байгаа юм.
Шувуудыг устгах ажлыг дөрвөн цагийн дотор дуусгах ёстой аж. Устгал хийсний дараагаар шувууны фермийн байранд бүрэн халдваргүйжүүлэлт хийх юм.
ChTK агентлагийн мэдээлснээр, малын эмч нар Чех улсын хамгийн том фермүүдийн нэг болох энэ фермд ердөө 220 мянган тахиа устгахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч шувууны ханиадны вирус тахиа тэжээдэг үйлдвэрлэлийн гурван танхимд бүгдэд нь тархсанаар 750 мянга болон эрс нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ малын эмч нар Төв Чехийн Седлкани хотын шувууны фермд 12000 тахиа, 1000 цацагт хяруул нядалж эхэлжээ. Тэнд малын эмч нар шувууны ханиадыг мөн илрүүлжээ.
Уншиж байна |