Коронавирусийн халдварын улмаас Төвдөд сүм хийдийг хаасан бөгөөд хаагдсан дурсгалт газруудын тоонд Потала ордон багтаж байлаа. Энэ ордныг дахин нээсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Төвөдийн өөртөө засах орны Лхас хотод байх Потала ордныг коронавирусийн дэгдэлтийн улмаас дөрвөн сарын хугацаанд хаасан юм. Харин нэгдүгээр сарын хоёрноос эхлэн дахин нээж иргэдийг хүлээж авах болжээ. Гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл энэ ордныг үнэ төлбөргүй сонирхох боломжтой аж.
Потала ордон нь эртний төвөд архитектурын сонгодог жишээ бөгөөд 100 мянга гаруй соёлын өвтэй гэдгээрээ алдартай. Энэ ордныг ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад багтаасан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |