ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд асан болон өөр таван дипломатчийг цаазалжээ
2023-01-04

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд асан Ли Ён Хо болон өөр таван дипломатчийг өнгөрсөн онд цаазалсан байж болзошгүй гэнэ. Энэ талаар Хойд Солонгос дахь мэдээлэл бүхий эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Японы Yomiuri сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сайд асан Ли Ён Хо болон дипломатчид Хойд Солонгосоос зугтаж болзошгүй гэж үзсний улмаас БНАСАУ-ын эрх баригчид цаазлах тушаал өгсөн гэнэ. Тэднийг зун эсвэл намар цаазалсан байж болзошгүй гэж эх сурвалжууд Японы сонинд мэдээлэл өгчээ. Ли Ён Хо нь 2003-2007 оны хооронд Их Британид элчин сайдаар сууж байсан. Харин бусад цаазлагдсан дипломатчид нь Британи дахь Элчин сайдын яаманд Ён Хотой хамт ажиллаж байсан гэнэ. Энэ мэдээллийг өөрсдийн сувгаар шалгаж байгаа гэж Өмнөд Солонгосын эрх баригчид Ёнхап агентлагт мэдпээлжээ. 

 

Ли Ён Хо  2016-2020 оны хооронд Хойд Солонгосын Гадаад хэргийн яамыг тэргүүлж байсан. 2011 онд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт БНАСАУ-ыг төлөөлж байв. Түүнчлэн Дональд Трампыг Ерөнхийлөгч байх үед АНУ-тай хэлэлцэх ажилд оролцож байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин Зочин:
Хэсэг хугацааны дараа эрүүл саруул эсэн мэнд алхаад явж байна даа. Өмнөдийн хар пиараа гэж...
2023-01-04