ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
АНУ үр хөндөлтийн эм худалдах журмаа өөрчилжээ
2023-01-04

АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар шинэ журам гаргаснаар үр хөндөлтийн эм бэлдмэлийн хүртээмжийг нэмэгдүүлжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын хэд хэдэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдэд байх эмийн сангууд шинэ журмын дагуу үр хөндөлтийн эмийг худалдах боломжтой болсон гэнэ. Ингэснээр хүсээгүй жирэмслэлтийг эмийн аргаар таслан зогсоох хүртээмж нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байгаа аж. 

 

Шинэ журмын дагуу мифепристоне гэх эмийг сүлжээ дэлгүүрүүдийн эмийн сангуудаар зарах боломжтой болсон бөгөөд саяхныг хүртэл энэ эмийг гагцхүү тусгай зөвшөөрөлтэй эмч, эмнэлэг л олгодог байсан гэнэ. Гэхдээ эмийн сангуудаар чөлөөтэй худалдах хэдий ч энэ эмийг авах хүсэлтэй хүн зөвшөөрөлтэй эмнэлгийн ажилтнаас жор аван үйлчлүүлэх ёстой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин