Тайвань руу Хятадын армийн 26 онгоц ойртон очжээ

Тайвань руу Хятадын армийн 26 онгоц ойртон очжээ

Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах таних бүсэд БНХАУ-ын армийн онгоц, байлдааны хөлгүүд илэрсэн талаар Тайванийн Батлан хамгаалах яам Твиттер хуудсандаа бичжээ. 

Дэлгэрэнгүй
Хойд Солонгосын харвасан пуужин 1000 км зайг туулжээ

Хойд Солонгосын харвасан пуужин 1000 км зайг туулжээ

Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн мэдэгдсэнээр, Хойд Солонгосын пуужин Японы нутаг дэвсгэрт хамаарахгүй бүсэд унасан байна. БНАСАУ дахин пуужин харвасантай холбоотойгоор Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулжээ.

Дэлгэрэнгүй
Трамп өмгөөлөгчийнхөө эсрэг зарга мэдүүлжээ

Трамп өмгөөлөгчийнхөө эсрэг зарга мэдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийнх нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан Майкл Коэний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, 500 сая доллар нэхэмжилжээ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Жүжигчин Жерар Депардьег 13 эмэгтэй дарамт, бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ

Жүжигчин Жерар Депардьег 13 эмэгтэй дарамт, бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ

Сүүлийн жилүүдэд дэлхийн урлагийн салбарын нэр хүнд бүхий зүтгэлтнүүд олон жилийн өмнө эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамт болон хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан тохиолдол хэдэнтээ гарч, энэ нь нийгэмд нөлөөлж, нэгэнтээ дарамтад учирж байсан бүсгүйчүүд ч ил гарч, хэргийн талаар мэдээлэх болсон юм. Энэ удаад нэрт жүжигчин Жерар Депардье бэлгийн дарамтын хэрэгт буруутгагджээ.

Дэлгэрэнгүй
ТАСС: Тахал тээсэн тарвага Монголоос Орос руу нүүдэллэж байна

ТАСС: Тахал тээсэн тарвага Монголоос Орос руу нүүдэллэж байна

Тарваган тахлын халдвартай тарваганууд Монголоос Тува улс руу нүүдэллэж байгаа нь ажиглагдсан, энэ нь ихээхэн санаа зовнихуйц асуудал гэж Оросын Холбооны зөвлөл дэх Тувагийн төлөөлөгч Людмила Нарусова мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. Тахалтай тарвагануудын асуудлыг Украин дахь АНУ-ын биолабораториудын тухай тайланг Холбооны зөвлөлөөр хэлэлцэх үеэр хөндсөн байна. 

Дэлгэрэнгүй
Орост цэргийн албанаас зугтагсад хил нэвтрэх, машин жолоодох, эд хөрөнгөө зарах эрхгүй болно

Орост цэргийн албанаас зугтагсад хил нэвтрэх, машин жолоодох, эд хөрөнгөө зарах эрхгүй болно

Судлаачдын тооцоолсноор, энэ удаагийн цэрэг татлагаар 2004 онд төрсөн нийт эрчүүдийн 19 хувь нь цэрэгт татагдах юм байна. Намрын цэрэг татлагыг мөн л ийм тоогоор хийвэл 2004 онд төрсөн нийт эрчүүдийн 30 хувь нь хугацаат цэргийн албанд татагдах аж. 

Дэлгэрэнгүй
G7-ийн орнууд Оросын алмазад хориг тавина

G7-ийн орнууд Оросын алмазад хориг тавина

G7-ийн орнууд тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Японд уулзах үеэрээ Оросын АЛРОСА компанийн алмазад хориг тавихаар төлөвлөж байгаа талаар Энэтхэгийн Экономик Таймс сонин салбарын мэргэжилтнүүдээс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
БНАСАУ пуужин харвасны улмаас Хоккайдо арлын оршин суугчдыг хоргодох байранд орохыг анхааруулжээ

БНАСАУ пуужин харвасны улмаас Хоккайдо арлын оршин суугчдыг хоргодох байранд орохыг анхааруулжээ

БНАСАУ пүрэв гарагийн өглөө Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Ши Жинпинь цэргүүдээ бодит байлдааны ажиллагаанд бэлдэхийг уриалжээ

Ши Жинпинь цэргүүдээ бодит байлдааны ажиллагаанд бэлдэхийг уриалжээ

"Нутаг дэвсгэрийн тусгаар байдал" гэсэн үгний ард тэрбээр Тайванийн асуудлыг хэлсэн байх магадлал өндөр. Учир нь Хятад Тайванийг өөрийн нэг муж гэж үздгийн дээр Тайваньтай бусад орнууд аливаа байдлаар харилцахыг "Хятадын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг" хэмээн үздэг. Тиймдээ ч Тайвань, АНУ ажил хэргийн уулзалт, айлчлал хийх үеэр Хятадын тал цэргийн сургуулилалт хийж, Тайвань руу довтлох төлөвлөгөөг боловсруулдаг юм. Хамгийн сүүлд гэхэд Тайванийн тэргүүн Цай Инвэнь АНУ-д айлчилсантай холбоотойгоор Хятадын Ардын чөлөөлөх арми өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийж байв.

Дэлгэрэнгүй
Бернс: ОХУ Хятадын эдийн засгийн колони болох эрсдэлтэй

Бернс: ОХУ Хятадын эдийн засгийн колони болох эрсдэлтэй

Өмнө нь Москвад АНУ-ын Элчин сайдаар сууж байсан, өдгөө Тагнуулын төв газрын дарга Уильям Бернсийн үзэж байгаагаар ОХУ улам бүр Хятадаас хамааралтай болж байгаа бөгөөд "цагийн эрхээр Хятадын эдийн засгийн колони болох эрсдэлийг гаргаж байгаа" аж. ОХУ өдгөө эрчим хүчний болон бусад түүхий эдийн экспортын салбарт Хятадаас ихээхэн хамааралтай болсон, гэхдээ энэ нь "асар том стратегийн бүтэлгүйтэл" болох Москвагийн өдүүлсэн дайны ердөө нэг л үр дагавар гэж Бернс онцолжээ. 

Дэлгэрэнгүй
АНУ-д удаа дараа банк дээрэмдэхийг завдсан 78 настай эмэгтэйг баривчилжээ

АНУ-д удаа дараа банк дээрэмдэхийг завдсан 78 настай эмэгтэйг баривчилжээ

АНУ-д Миссури мужийн оршин суугч 78 настай эмэгтэйг банк дээрэмдэхийг завдах үеэр нь баривчилжээ. Тэрбээр 46 жилийн туршид гурав дахь удаагаа ийнхүү банк дээрэмдэхийг завдсан гэж  WDAF-TV мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Дэлхийн хамгийн бяцхан нохой

Дэлхийн хамгийн бяцхан нохой

АНУ-д байдаг Перл дуудлагат, хоёр настай чихуахуа нохойг дэлхийн хамгийн бяцхан нохой гэж албан ёсоор бүртгэжээ. Энэ талаар "Гиннесийн дээд амжилт" номын сайт дээр мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Жорданы пүүз дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн спортын хувцас болов

Жорданы пүүз дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн спортын хувцас болов

Эх сурвалжийн мэдээлснээр, Майкл Жордан Air Jordan 13 пүүзээ 1998 оны NBA-ын шувтаргын тэмцээний үеэр өмссөн бөгөөд энэ тоглолт нь "Чикаго Буллз"-ын бүрэлдэхүүнд тоглосон сүүлчийнх нь тоглолт болсон тул пүүзийг "Сүүлчийн бүжиг" хэмээн нэрийдэх болсон байна.

Дэлгэрэнгүй
Трам: Ким Жон Ун шилдэг нь, Путин ухаантай

Трам: Ким Жон Ун шилдэг нь, Путин ухаантай

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Орос, Хятад, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийг ухаантай хүмүүс хэмээжээ. Тэрбээр Фокс Ньюс сувгийн улс төрийн тоймч Такер Карлсонд ярилцлага өгөх үеэрээ энэ бодлоо хуваалцсан байна.

Дэлгэрэнгүй
ОХУ-д насанд хүрээгүй хүмүүст электрон тамхи худалдахыг хориглов

ОХУ-д насанд хүрээгүй хүмүүст электрон тамхи худалдахыг хориглов

Орост электрон тамхины хэрэглээг бууруулах зорилготой хуулийг баталжээ. Энэ хуулийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн думаар хэлэлцэн баталсан талаар ТАСС мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Италид онц байдал зарлав

Италид онц байдал зарлав

Албан ёсны мэдээллээр, 2023 он гарснаас хойш Италид 31 мянга гаруй хууль бус цагаач ирсэн байна. Харин өнгөрсөн оны мөн үед ердөө 7900 цагаач ирж байжээ. Дүрвэгчид Тунис, Ливи улсаас Газрын дундад тэнгисээр дамжин Итали, Мальтыг зорьдог аж. Ийнхүү тэнгисээр дамжин ирэхдээ зориулалтын бус завь ашигладгийн улмаас завь хөмөрч, осолдон олон хүн амиа алдсан хэргүүд удаа дараа гарч байв.

Дэлгэрэнгүй
ОХУ-д цэргийн комиссарын байрыг шатаахыг завдсан сурагч охин ял сонсжээ

ОХУ-д цэргийн комиссарын байрыг шатаахыг завдсан сурагч охин ял сонсжээ

ОХУ Украины эсрэг дайн өдүүлж, фронт дээр бие бүрэлдэхүүний хохирол ихээр амссаныхаа улмаас өнгөрсөн оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Энэ үеэр цэргийн насны олон мянган эр хилийн чанадыг зорьсны дээр энэ дайчилгааг эсэргүүцсэн оршин суугчид цэргийн комиссын байрыг шатаах, галдахыг завдсан хэрэг хэдэнтээ гарсан юм. Ийм нэг хэргийг үйлдсэн сурагч охинд саяхан ял оноосон талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Хойд Солонгос дэлхийн хэмжээний сансрын гүрэн болох зорилго тавьжээ

Хойд Солонгос дэлхийн хэмжээний сансрын гүрэн болох зорилго тавьжээ

БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам болон Засгийн газар улс орноо дэлхийн хэмжээний сансрын гүрэн болгох зорилго тавьсан бөгөөд үүний суурь нь хэдийнэ тавигдсан гэж Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
ОХУ тив алгасах баллистик пуужин туршжээ

ОХУ тив алгасах баллистик пуужин туршжээ

Оросын Стратегийн зориулалтын пуужингийн анги Астрахань мужид байх Капустин Яр полигонд тив алгасах баллистик пуужингийн туршилт хийжээ. Энэ талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Армени, Азербайжан дахин сөргөлдөж, олон цэрэг амиа алджээ

Армени, Азербайжан дахин сөргөлдөж, олон цэрэг амиа алджээ

Армени, Азербайжаны хооронд мягмар гарагт дахин мөргөлдөөн гарчээ. Энэ мөргөлдөөний улмаас олон цэрэг амиа алдсан талаар хоёр орны Батлан хамгаалахын яамнаас авсан эх сурвалжтайгаар Коммерсант мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй