Армени, Азербайжаны хооронд мягмар гарагт дахин мөргөлдөөн гарчээ. Энэ мөргөлдөөний улмаас олон цэрэг амиа алдсан талаар хоёр орны Батлан хамгаалахын яамнаас авсан эх сурвалжтайгаар Коммерсант мэдээлсэн байна.
Азербайжантай залгаа хилийн орчимд буудалцаан болсны улмаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, зургаан хүн шархадсан гэж Арменийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн бол Азербайжаны талаас гурван цэргийн алба хаагч амиа алдсан гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Одоо буудалцаан зогссон, нөхцөл байдал намжмал байгаа талаар талууд мэдэгдсэн байна. Мягмар гарагт болсон сөргөлдөөнд Азербайжан Арменийг буруутгасан бол Арменийн тал хил орчимд инженерийн ажил гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид руу Азербайжаны цэргийнхэн түрүүлж буудсан хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |