АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийнх нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан Майкл Коэний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, 500 сая доллар нэхэмжилжээ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.
Өмнө нь Коэн Трампын өгсөн үүргийн дагуу мэдээллийг нуун дарагдуулсан нь хэрэг мөрдөн шалгах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Одоо Дональд Трамп Майкл Коэнийг Трампын хувийн амьдралын талаарх мэдээллийг дэлгэхгүй байх тохиролцоогоо зөрчсөн, тэр дундаа Трампын өмгөөлөгчөөр ажиллахаа больсны дараа хуурамч мэдээлэл тарааж, ажилд зарцуулах байсан 74 мянган ам.долларыг шамшигдуулсан гэж буруутгаж байгаа юм байна.
Майкл Коэн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трампын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Коэн сонгуулийн өмнө Трампын заавраар гэмт хэрэг үйлдсэн, тэр дундаа порно жүжигчин Сторми Дэниэлсэд дуугүй байсных нь төлөө мөнгө өгсөн гэдгээ 2018 онд хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд тэрбээр гурван жилийн хорих ял авч байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |