БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам болон Засгийн газар улс орноо дэлхийн хэмжээний сансрын гүрэн болгох зорилго тавьсан бөгөөд үүний суурь нь хэдийнэ тавигдсан гэж Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлжээ.
"Манай нам болон засгийн газар улс орноо дэлхийн сансрын гүрэн болгохоор эргэж буцалтгүй шийдсэн" хэмээн Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Мөн сансар бол хүн төрөлхтөнд бүгдэд нь хамааралтай, аливаа нэг орны монополь эзэмшил биш хэмээн онцолжээ.
Түүнчлэн сансрын орон зайг энхийн зорилгоор ашиглах тусгаар улс орны эрхийг тодорхойлсон Сансрын гэрээний дагуу Хойд Солонгос сансар эзэмших ажлаа урагшлуулж байгаа хэмээн мэдээлэлд өгүүлсэн байна. Энэ агентлагийн онцолсноор Хойд Солонгос өөрсдөө боловсруулж, үйлдвэрлэсэн хиймэл дагуулуудыг тойрог зам руу амжилттай хөөргөж, сансар эзэмших найдвартай суурийг тавьсны дээр дэлхийн хэмжээний сансрын гүрэн болох төлөвлөгөөгөө амжилттай биелүүлэх зорилт тавьсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |