Оросын Стратегийн зориулалтын пуужингийн анги Астрахань мужид байх Капустин Яр полигонд тив алгасах баллистик пуужингийн туршилт хийжээ. Энэ талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна.
"2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Астрахань мужийн Капустин Яр полигоноос хөдөлгөөнт пуужингийн комплексын тив алгасах баллистик пуужинг амжилттай хөөргөсөн" хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Туршилтын үеэр пуужингийн сургалтын хэсэг Казахстан дахь Сары-Шанган полигон дахь нөхцөлт байг өгөгдсөн үзүүлэлтийн дагуу оносон байна. Тив алгасах баллистик пуужингийн туршилтын зорилтууд бүрэн биелсэн гэж БХЯ онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |