БНАСАУ пүрэв гарагийн өглөө Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Хойд Солонгос пуужин харвасны дараа Японы эрх баригчид Хоккайдо мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зарлаж, иргэдийг хоргодох байранд орохыг уриалсан байна. Учир нь Япон тэнгисийн зүг харвасан пуужин Хоккайдо арлын хажууд унаж магадгүй гэсэн тооцоолол гарчээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, Хоккайдо мужид галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, хурдны замыг хаасан байна. Үндэсний зарлан мэдээлэх системээр дамжуулж иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлсний дээр иргэдийг нуувчинд орж, цонхондоо ойртохгүй байхыг анхааруулжээ.
Үүний дараа гарсан мэдээллээр, Хойд Солонгосын харвасан пуужин унасан, одоо байршлыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Японы эрх баригчид арал дээр пуужин унах эрсдэл одоо байхгүй хэмээн зарлажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |