Майкл Жорданы "Сүүлчийн бүжиг" гэж нэрлэгдэх болсон пүүз дуудлага худалдаанд тавигдаж, өндөр үнээр зарагдсанаар дэлхийн хамгийн үнэтэй спортын хувцсанд тооцогдож байгаа талаар CNBC мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Майкл Жордан Air Jordan 13 пүүзээ 1998 оны NBA-ын шувтаргын тэмцээний үеэр өмссөн бөгөөд энэ тоглолт нь "Чикаго Буллз"-ын бүрэлдэхүүнд тоглосон сүүлчийнх нь тоглолт болсон тул пүүзийг "Сүүлчийн бүжиг" хэмээн нэрийдэх болсон байна.
Тоглолт дууссаны дараа Жордан энэ пүүзийг зочдын хувцас солих өрөөг цэвэрлэж байсан өрсөлдөгч багийн ажилтанд бэлэглэжээ.
Sotheby's дуудлага худалдааны газрын шинжээчид энэ пүүз таамаглаж байсан үнийн доод хэмжээгээр зарагдсан хэмээн онцолсон байна. Шинжээчид Жорданы пүүзийг 2-4 сая орчим долларт хүрнэ гэж тооцоолж байсан бөгөөд дуудлага худалдаагаар энэ пүүз 2,2 сая долларт хүрчээ.
Өмнө нь, 2021 онд Жорданы өөр нэг пүүзийг 1,472 сая доллараар худалдаж байв. Жордан энэ пүүзийг 1984 онд NBA-д анх тоглохдоо өмсөж байжээ. Харин 1982-1983 оны улиралд Хойд Каролинагийн их сургуулийн багт багтан тоглохдоо өмссөн футболка нь 2022 онд 10,1 сая долларт хүрч байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |