Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ОХУ-д цэргийн комиссарын байрыг шатаахыг завдсан сурагч охин ял сонсжээ
2023-04-12

ОХУ Украины эсрэг дайн өдүүлж, фронт дээр бие бүрэлдэхүүний хохирол ихээр амссаныхаа улмаас өнгөрсөн оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Энэ үеэр цэргийн насны олон мянган эр хилийн чанадыг зорьсны дээр энэ дайчилгааг эсэргүүцсэн оршин суугчид цэргийн комиссын байрыг шатаах, галдахыг завдсан хэрэг хэдэнтээ гарсан юм. Ийм нэг хэргийг үйлдсэн сурагч охинд саяхан ял оноосон талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Казаньд өнгөрсөн оны 10 дугаар сард орон нутгийн цэргийн комиссын байрыг шатаахыг завдсан 18 настай сурагч охины холбогдсон хэргийн шүүх хурал болсон байна. Түүнийг бусдын эд хөрөнгө сүйтгэсэнд буруутай гэж үзэн хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. 

 

Өнгөрсөн оны 10 дугаар сарын хоёрноос гурванд шилжих шөнө сурагч охин шатамхай шингэн бүхий гурван лонхыг цэргийн комиссын байр руу шидэх гэж байх үедээ саатуулагдсан байна. Тухайн үед түүнийг гэрийн хорионд оруулсан бөгөөд шүүх хурал нь ийнхүү энэ долоо хоногт болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хөөрхийдөө:
Аавыгаа, ахыгаа дайнд явуулж үхүүлэхгүй гэж өөрийнхөө хэмжээнд тэмцсэн байна
2023-04-13
Zochin:
Оросууд босох зэвсэг барин тэмц наад муу сда өвгөнөө ал хамаг амьтны хүүхдүүдыг алуулаад айл гэр өнчрүүлээд
2023-04-12