Италийг зорьсон дүрвэгчдийн цуваа эрс нэмэгдсэний улмаас тус улсын эрх баригчид онц байдлын дэглэм тогтоожээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, онц байдлын дэглэм тогтоосноор, дүрвэгчдийн урсгалд дарагдаж буй өмнөд мужууд таванс ая еврогийн дэмжлэг авах аж. Энэ мөнгийг дүрвэгчдийг хүлээн авах шинэ төвүүдийг байгуулах зэрэг ажилд зарцуулах юм байна. Онц байдал тогтоосноор дүрвэгчдийн төвийг нээхэд хялбар болохын дээр хууль бус цагаачдыг албадан гаргах ажлыг ч хялбаршуулах аж.
Албан ёсны мэдээллээр, 2023 он гарснаас хойш Италид 31 мянга гаруй хууль бус цагаач ирсэн байна. Харин өнгөрсөн оны мөн үед ердөө 7900 цагаач ирж байжээ. Дүрвэгчид Тунис, Ливи улсаас Газрын дундад тэнгисээр дамжин Итали, Мальтыг зорьдог аж. Ийнхүү тэнгисээр дамжин ирэхдээ зориулалтын бус завь ашигладгийн улмаас завь хөмөрч, осолдон олон хүн амиа алдсан хэргүүд удаа дараа гарч байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |