Төгрөг нуурын ордтой холбоотой асуудалд хэрэг бүртгэл нээжээ

img

Нийслэлийн прокурорын газраас “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр /2025.04.24/ мэдээлэл өглөө.

2025.04.11-ний өдөр ЗГХЭГ-аас гэмт хэргийн талаарх мэдээллийг НПГ-т ирүүлжээ. Уг мэдээллийг АТГ болон УЕП-ын газарт ирүүлсний дагуу 2025.04.17-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ирүүлсэн. Уг тогтоолын дагуу нийслэлийн прокурорын газар хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж магадгүй, 22.10-д заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж магадгүй гэдэг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ