Орост электрон тамхины хэрэглээг бууруулах зорилготой хуулийг баталжээ. Энэ хуулийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн думаар хэлэлцэн баталсан талаар ТАСС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Төрийн думд оруулсан саналыг хэлэлцэж, 18 насанд хүрээгүй хүмүүст электрон тамхи болон энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглосон байна.
Түүнчлэн электрон тамхины төрөл бүрийн шингэн, никотин агуулаагүй шингэн, амт үнэр агуулсан болон никотины хамарлыг нэмэгдүүлдэг нэмэлт бүтээгдэхүүний эргэлтэд хориг тавьжээ. Энэ хууль 2023 оны есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн үйлчлэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |