Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
G7-ийн орнууд Оросын алмазад хориг тавина
2023-04-13

G7-ийн орнууд тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Японд уулзах үеэрээ Оросын АЛРОСА компанийн алмазад хориг тавихаар төлөвлөж байгаа талаар Энэтхэгийн Экономик Таймс сонин салбарын мэргэжилтнүүдээс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Үнэт чулуу, гоёл чимэглэлийн эдлэлийн экспортод дэмжлэг үзүүлэх зөвлөлийн дарга Випул Шахын өгүүлснээр, 1 каратын алмазууд хоригт орох гэнэ. "Шинэ хориг тавигдана гэж бид төрөл бүрийн эх сурвалжаас сонссон, эхний ээлжинд томоохон алмазуудыг хориглох юм билээ" хэмээн тэрбээр Экономик Таймс сонинд ярьжээ.

 

Оросын АЛРОСА компани дэлхийн нийт алмазын үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг бөгөөд өмнө нь АНУ, Их Британи, Канад, Австралийн хоригт орсон юм. Европын холбоо энэ компанийг хоригт багтаахаар зэхэж байсан ч Оросын алмазын салбарт цохилт өгснөөр Европт олон мянган ажлын байр үгүй болно гэсэн эсэргүүцлийн улмаас энэ төлөвлөгөөнөөсөө ухарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв:
Алан хядагч, террорист улстай ингэж л харьцах хэрэгтэй
2023-04-13