АНУ-д Миссури мужийн оршин суугч 78 настай эмэгтэйг банк дээрэмдэхийг завдах үеэр нь баривчилжээ. Тэрбээр 46 жилийн туршид гурав дахь удаагаа ийнхүү банк дээрэмдэхийг завдсан гэж WDAF-TV мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын тавны өдөр Канзас-Сити хотод байх Goppert Financial банкны салбарт Бонни Гуч ороод, мөнгө өгөхийг шаардсан зурвасыг кассын ажилтанд өгчээ. Тэрбээр энэ үедээ амны хаалт, нарны шил зүүж, бээлий өмссөн байсан гэнэ.Түүнийг банкнаас гараад холдоогүй байхад цагдаагийнхан баривчилсан байна.
Хэргийг шалгах үед эмэгтэй өмнө нь ч энэ төрлийн хэрэг үйлдэхийг завдаж байсан нь тогтоогдсон гэнэ. Өмнө нь 2020 онд тэрбээр Лис-саммит хотод банк дээрэмдэхийг завджээ. Тухайн үед Бонни Гучийн хүү цагдаагийнхан руу утасдаад, ээж нь "ухаан нь самуурсан мэт байна, гэрээсээ ууртай гараад явсан" гэж мэдүүлсэн аж. Бонни гэрээсээ гарахдаа банк дээрэмдэнэ гэж хэлээд гарчээ. Тухайн үед эмэгтэйг хэргийн газарт нь баривчлаад, тэнсэн харгалзах ял оноосон байна. Үүнээс өмнө, 1977 онд мөн л энэ хэргээ Калифорнид үйлдэхийг завдаж байгаад баривчлагджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |