Киев Оросын ЭСЯ-д газар түрээслүүлэх гэрээгээ цуцалжээ

img

Украины нийслэл Киев хотын зөвлөл Оросын Элчин сайдын яамтай хийсэн газар түрээслүүлэх гэрээг цуцалжээ. Энэ талаар Киев хотын дарга Виталий Кличко Телеграм сувагтаа бичсэн байна. 

 

Ийнхүү Киев хотын зөвлөл Оросын ЭСЯ-д газар түрээслүүлэх гэрээгээ цуцалсны дээр зөвлөлийн гишүүд Украины Засгийн газарт хандан, Оросын дипломат төлөөлөгчийн газрын өмч хөрөнгийг улсын өмчид авах хүсэлт тавьсан талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын ЭСЯ -ны барилга байрлаж буй газрын түрээсийн гэрээг цуцлах саналыг Украины Ерөнхийлөгчийн "Ард түмний зарц" нам дөрөвдүгээр сарын эхээр гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнхжаргал:
Харин тийм эээ
2023-04-21
Хэдэн үеэрээ өштөн дайсан болж байгаа юм чинь дипломат харилцаагаа тасалчихгүй юу даа. Славянууд яагаад ингэж хоорондоо алалцдаг юм бэ. Югославид бас тэгсэн
2023-04-21
Мөнхжаргал:
Харин тийм эээ