G7-ийн орнууд, Европын холбоо болон Австрали улс Оросын газрын тосонд үнийн тааз тогтоосны улмаас 2023 оны нэгдүгээр улиралд Оросын газрын тосны экспорт 35 хувиар унажээ.
"Газрын тосны экспорт буурсан нь үнийн бууралт болон Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнд зарим орон хориг тавьж, үнийн тааз тогтоосонтой холбоотой" гэж ОХУ-ын Төв банкны тайланд өгүүлсэн байна.
Хэдийгээр экспорт буурсан ч Европын холбоо руу чиглэгдсэн экспортын оронд Азийн орнуудыг чиглэсэн экспорт нэмэгдсэн гэдгийг Оросын Төв банк онцолжээ.
ОХУ Украинд дайн өдүүлсний улмаас дэлхийн улс орнууд энэ улсын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч дайн зогсооход нөлөөлж чадаагүй тул Оросын орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг газрын тосыг худалдан авахаа зогсоож, үнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэсэн ч Хятад, Энэтхэг зэрэг улс энэ салбарт Оростой хамтран ажиллаж, ОХУ өнөөг хүртэл алдагдалд орохгүй, орлого олсоор байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |