Дэлхийн найм дахь Леголенд Хятадад нээгдэхээр болжээ. Тодруулбал, Шэньжэнд 2024 онд Леголенд хүрээлэн нээгдэнэ гэж South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Гуандун мужийн Шэньжэн хотод нээгдэх "Леголенд" цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг 2021 оноос эхлүүлжээ. Энэ хүрээлэн 580 мянган кв.метр талбайг эзлэн байрших аж. Харьцуулахад, Шанхайн Диснейлендийн талбай 910 квадрат метр юм.
Леголенд нь төрөл бүрийн тоглоом, усан парк, сэдэвчилсэн гурван зочид буудлаас бүрдэж байгаа аж. Энэ төслийг долоон тэрбум юань буюу нэг тэрбум доллараар санхүүжүүлжээ. Хүрээлэнг Британийн Merlin Entertainments компани удирдах юм байна. Одоогоор дэлхий дээр ердөө долоон Леголенд байдгийн хоёр нь АНУ-д, Дани, Герман, Англи, Япон, АНЭУ, Малайзид тус бүр нэг байдаг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |