Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Суданы мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 600-г давжээ
2023-04-21

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн, төрийн эрх мэдлийн төлөөх хүчний байгууллагуудын хоорондын мөргөлдөөн энгийн иргэдийн амь насыг хохироосоор байна. Тусгайгийнхан (RSF) болон Засгийн газрын хүчнийхнийг мөргөлдөөнөө зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг олон улсын зүгээс уриалж байгаа ч аль ч тал бууж өгөх бодолгүй байгаа аж. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, энэ мөргөлдөөний улмаас 600 гаруй хүн амиа алдсан байна. Түүнчлэн байлдааны ажиллагааны улмаас Хартум хот дахь 125 эмнэлэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж. 

 

RSF болон засгийн газрын цэргүүд хоорондын мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн юм. Энэ нь тус улсад эрх мэдлийг гартаа авах гэсэн тэмцэл гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд Суданы шилжилтийн засгийн газар өнөөгийн мөргөлдөөнд тусгайгийнхан буюу RSF-ийг буруутгаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Африкийн дээрээс атомын бөмбөг хая.
2023-04-21