Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ОХУ-д дайн эсэргүүцэж, өөрсдийгөө шатаахыг завдсан эрчүүдэд хорих ял оноожээ
2023-04-21

Оросын Омскийн оршин суугчид болох Владимир Сергеев болон Антон Жучков нарт 8-10 жилийн хорих ял оноожээ. Тэднийг алан хядах ажиллагаанд бэлтгэсэн хэрэгт буруутай хэмээн үзсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх иргэд Москвад болсон, Украин дахь дайныг эсэргүүцсэн арга хэмжээний үеэр цагдаагийн машиныг шатаах зорилготой байсан гэж мөрдөн байцаагчид үзжээ. Дайн эсэргүүцсэн арга хэмжээний үеэр тэднийг баривчлах үед тэд амиа хорлохоор завдсан гэнэ. 

 

Тухайн үед хийн баллонтой холбосон канистр, амсарт нь шүдэнз бэхлэсэн архины шил тэдний цүнхнээс олдсон гэж цагдаагийн протоколд бичсэн байна. Тэд баривчлагдах үедээ сэтгэцэд нөлөөлөх эм хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь амь насанд нь аюул учруулж, тэднийг баривчилсны дараа эмнэлэг рүү хүргэсэн аж. 

 

Цагдаагийнхан тэднийг цагдаагийн баривчилгаанд зориулагдсан машиныг шатаахыг завдсан хэмээн буруутгасан ч Жучков хэнийг ч хохироох гээгүй, харин "Украины дайн, Донбасс дахь үйл явдлыг харахгүйн тулд амиа хорлохыг хүссэн" хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн тэрбээр цөмийн дайн гарч болзошгүй хэмээн айж байсан гэж мэдүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин