Японы SkyDrive компани SD-05 гэх нисдэг машин үйлдвэрлэн, туршиж байгаа бөгөөд энэ машиныхаа захиалгыг авч эхэлсэн талаар Kyodo мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, SkyDrive компани хоёр хүний суудалтай SD-05 машины захиалгыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн иргэдээс авч эхэлсэн байна. Улмаар 2025 онд багтаан нисдэг машиныг зах зээлд нийлүүлэхээр зэхэж байгаа аж.
Энэ нисдэг машин 1,5 сая долларын үнэтэй, ийм машинтай болсон үед нисгэгч болон ангар түрээслэхэд нэмэлт зардлууд гарах аж. Японы Осака хотод болох Экспо 2025 үзэсгэлэнгийн үеэр нисдэг машиныг нийтэд борлуулах зорилгоор танилцуулахаар төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |