Ирэх сараас Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний аялал нэмэгдэнэ
2023-04-20

Энэ оны тавдугаар сарын нэгнээс Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний аяллын тоо нэмэгдэнэ гэж ОХУ-ын Холбооны зорчигч тээврийн компани мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"Тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн  долоо хоногт хоёр удаа Монгол руу галт тэрэг аялна. Холбооны зорчигч тээврийн компанийн №305/306 галт тэрэг баасан болон даваа гарагуудад Монголыг зорино" хэмээн мэдээлэлд өгүүлжээ. 

 

Оросын төмөр замын энэ галт тэрэг Эрхүүгээс орон нутгийн цагаар 07.57 цагт хөдлөх бол Улаанбаатараас орон нутгийн цагаар 15.22 цагт хөдлөх юм байна. Мөн мягмар гарагуудад Эрхүү-Улаанбаатар чиглэлд Улаанбаатар төмөр зам галт тэрэг аялуулна гэдгийг энэ мэдээлэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иркутскээс Улаанбаатар явах бүх нислэгийн тийзнүүд дуусаж байгаа сурагтай. Манай "Орос ялна"--өвөгчуудын ачаар, МАН-ханы коммунистуудын ачаар оросуудаар дүүрэх нь. Эрхүүд очихоор монголчуудыг малаас дор үздэг алчихаа шахдаг оросууд одоо ардчилсан монгол, Монголын ардчилалын ачаар АНУ, Япон Солонгос,Баруун Европ, халуун дулаан хөрөнгөтөн орнуудруу чөлөөтэй гардагыг нь ашигладаг болж байгаа царай нь юм.
2023-04-20
Энүүгээр ацаа хийдэг юм. Дайн дажин өрнүүлсэн улс руу хэсэгтээ зүглэж хэрэг байна уу, монголчуудаа. Хил гааль дээр нь паактлаад оросын хэвлэлийн бай болохын нэмэр шүү
2023-04-20