Оросын онгоц Оросынхоо хот дээр бөмбөг хаяжээ

img

Оросын Белгород хотод пүрэв гарагийн 22.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болжээ. Үүний дараа хотын гудамжны уулзвар дээр асар том нүх үүсэж, хэд хэдэн машин эвдэрсэн бол дэлбэрэлтийн хүчинд шидэгдсэн нэг машин дэлгүүрийн дээвэр дээр унасан талаар Медиазона мэдээлсэн байна. 

 

Энэ дэлбэрэлтийн улмаас орон сууц болон дэлгүүрүүдийн цонх хагарч, нэг орон сууцны хэд хэдэн байранд эвдрэл гэмтэл учиржээ. Улмаар эдгээр байрны оршин суугчдыг зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн гэж хотын дарга Валентин Демидов Телеграм хуудсандаа бичсэн байна. 

 

Белгород мужийн захирагч Вячеслав Гладков ч дэлбэрэлт болсныг баталж, хотын төв гудамжинд 20 метрийн радиустай нүх үүсэн, машинууд эвдэрч, цахилгааны шугамын баганууд унасан хэмээн мэдэгджээ.

 

Дэлбэрэлтийн дараа гарсан мэдээллүүдэд хүн хохироогүй гэж байсан ч удалгүй Белгород мужийн дарга хоёр хүн гэмтсэн гэж мэдээлсэн байна. Түүний өгүүлснээрнэг эмэгтэй тархи нугасны гэмтэл авч хотын эмнэлэгт хүргэгдсэн бол өөр нэг эмэгтэй бага зэрэг гэмтсэнийг газар дээр нь тусламж үзүүлжээ.

 

"Автогол" 

 

Белгород мужийн эрх баригчид дэлбэрэлтийн шалтгааныг зарлаагүй ч хэрэг явдал болсноос хэдэн цагийн дараа Оросын Батлан хамгаалах яам албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

 

Пүрэв гарагийн үдэш Белгород хотод болсон дэлбэрэлт нь Оросын цэргийн онгоцтой холбоотой байсан гэдгийг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Яамны мэдэгдэлд өгүүлснээр, Оросын Агаар сансрын хүчний Су-34 онгоц Белгород хотын дээгүүр нисэж явахдаа санамсаргүйгээр тээвэрлэж явсан бөмбөгөө унагасан гэнэ.

 

"Дөрөвдүгээр сарын 20-ны 22:15 цагийн үед Агаар сансрын хүчний Су-34 онгоц Белгород хотын дээгүүр нислэг үйлдэх үед нисэхийн зэвсэг санамсаргүй унасан" хээмэн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Оросын эрх баригчид өгөөгүй бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажил эхлүүлсэн хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн. Оросын БХЯ нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хэл мэдэхгүй бол ядаж дуугүй сууж сураач.
2023-04-22
Мөнхжаргал:
Үйлийн үр
2023-04-21
Эргүү архичин орос сдаакууд тэгж л таарна
2023-04-21
Мэдэхгүй бол дуугай оке...гээ биз дээ гэдэг үг чинь чамайг мэдлэггүй гэдгийг харуулаад байна.
2023-04-21
zochin:
uud ny hayasan chuluu uuriin tolgoi deer gedeg boljee
2023-04-21
ЗОЧИН:
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛЖЭЭ
2023-04-21
Үнэн. Оросын БХЯ нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хэл мэдэхгүй бол ядаж дуугүй сууж сураач.
Украйны ПВО оос айгаад бушуухан бембегее мултлаад зугатаа биз. Угаасаа хилийн хот гээ биз дээ
2023-04-21
Мэдэхгүй бол дуугай оке...гээ биз дээ гэдэг үг чинь чамайг мэдлэггүй гэдгийг харуулаад байна.
САНАМАРГҮЙ ЯАГААД ОНГУЦНООС БӨМБӨГ УНАХ ВЭДЭЭ ХА ХА,
2023-04-21
Иванууд бол иванууд
2023-04-21
Зочин:
Бүтэлгүй туучий вэ яаасан.. Одоо тэгээд Оросын армийн нэр хүнд гутаасан гээд 15 жил өгөхийн болов уу даа.
2023-04-21
Цөмийн пуужингаа тавьсан бол бүр гоё о
2023-04-21
За яаахуу:
Украин бөмбөгдсөн гэхээр ПВО нь ажилгүй болж харагдана. Нөгөө тамхинаас гал алдсан гэдэг шигээ юм болох нь ээ
2023-04-21
ЗОЧИН:
СОГТУУ ИВАНУУД ӨӨРСДӨӨ БӨМБӨГӨӨ УНАГААСАН ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ ЯАМАЙ ДАА? БАС Л НӨГӨӨ ХОЙД ТАЛЫН ХАР ОВООХОЙ ГЭЛЭГ ШИГ УКРАЙН ХАЯСАН ГЭЭГҮЙ НЬ ОВОО ДОО? ЕР НЬ ОРОС СҮЙРЭХ, ЯЛАГДАХ ТАЛ РУУГАА ОРЧИХЛОО ШҮҮ? СЛАВА УКРАЙНЕ
2023-04-21