Орчин үеийн технолонийн ололт болох 3D принтерээр барилгын материал, эд эрхтэн хэвлэж, сансарт хөөргөх пуужин хүртэл хэвлэж байсан бол энэ удаад хиймэл мах хэвлэн гаргажээ.
Тодруулбал, хиймэл мах үйлдвэрлэдэг Израилийн компани дэлхийд анх удаа 3D принтерийн тусламжтайгаар загасны мэх үйлдвэрлэн гаргажээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үйлдвэр дээр зочлон, 3D принтерээр хэвлэсэн махыг амссан байна. Энэ үеэр тэрбээр Израмиль тун удахгүй орлуулах уурагны салбарт шинэ шийдлүүд танилцуулна гэж мэдэгдсэнийг МИР24 дамжуулжээ.
Загасны мах хиймлээр гарган авсан Stakeholder Foods компани нь махан бүтээгдэхүүнийг лабораторийн нөхцөлд гарган авдаг аж. Энэ компани төрөл бүрийн принтертэй бөгөөд үүнийгээ мах үйлдвэрлэхэд ашигладаг юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |