Өмнөд Солонгосын Ульсан хотоос холгүйхэн Оросын загас агнуурын хөлөг онгоц шатжээ. Энэ талаар Эргийн хамгаалалтаас авсан мэдээлэлтэйгээр Ёнхап агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хөлөг онгоцон дээр 25 хүн байсан бөгөөд тэд бүгд ОХУ-ын иргэд аж. Урьдчилсан мэдээллээр, аврах ажиллагааны үеэр 21 хүнийг аварсан, тэдний хоёр нь бага зэрэг түлэгдсэн байсан тул газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлжээ. Өөр дөрвөн хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа тул тэднийг эрэн хайх ажлыг эхлүүлж, Тэнгисийн цэргийн флотын хөлөг онагоцууд болон эргүүлийн онгоцуудыг эрэн хайх ажилд татан оролцуулж байгаа аж.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, Ульсан хотын орчимд шатсан Оросын хөлөг онгоц Бусан боомтоос 100 тонна загас, хясаа тээвэрлэж явжээ. Улмаар дөрөвдүгээр сарын 21-ний өглөө хөлөг онгоц шатсан бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |