ОХУ-ын Гадаад хэргийн сайд Африкийн орнуудаар дахин айлчилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Африкийн орнуудаар дахин айлчилж байна

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Африкийн орнуудаар хийх ээлжит айлчлалаа эхлүүлжээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Телеграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Италид COVID-19 халдвараас сэргийлэх 15 сая тун вакциныг устгана

Италид COVID-19 халдвараас сэргийлэх 15 сая тун вакциныг устгана

Коронавирусийн халдвараас сэргийлэх 15 сая тун вакциныг Италид устгахаар болжээ. Ийнхүү вакцин устгалд оруулах болсон шалтгаан нь вакцины хадгалах хугацаа дөхсний дээр энэ төрлийн вакцин шинэ дэд хувилбаруудаас сэргийлж чадахгүй гэж үзсэнтэй холбоотой гэж NBC мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Нью-Йоркод биеийн жингээр ялгаварлан гадуурхахыг хуулиар хоригложээ

Нью-Йоркод биеийн жингээр ялгаварлан гадуурхахыг хуулиар хоригложээ

Захирамжийн дагуу, Нью-Йорк хотын оршин суугчдыг ажилд авахдаа биеийн өндөр жингээр ялгаварлах, бусад асуудал дээр ялгаварласан байдлаар хандахыг хориглосон байна. Ингэснээр "олон талт, амьд орон зай бий болгох боломжтой" гэж хотын дарга үзжээ.

Дэлгэрэнгүй
Хөлсний цэргээр фронтод Оросын талд дайтаж байсан зэвсэглэсэн хоригдлууд зугтжээ

Хөлсний цэргээр фронтод Оросын талд дайтаж байсан зэвсэглэсэн хоригдлууд зугтжээ

Одоо үлдсэн гурван цэргийг эрэн хайх ажлыг Ростов мужид явуулж байгаа гэж хууль сахиулах байгууллагаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлжээ. Энэ нхэрэг гарахаас өмнөхөн өөр нэг цэргийн ангиас 39 зэвсэглэсэн цэрэг оргосон бөгөөд тэд бүгд өмнө нь хоригдож байсан, гэрээгээр алба хаахаар фронт дээр очсон байсан гэнэ. 

Дэлгэрэнгүй
Европын 14 орон оролцсон томоохон цэргийн сургуулилалт эхэлнэ

Европын 14 орон оролцсон томоохон цэргийн сургуулилалт эхэлнэ

Финланд, Норвеги, Шведийн Агаарын цэргийн хүчин хамтран энэ сарын 29-нөөс зургадугаар сарын еснийг дуустал Arctic Challenge 2023 цэргийн сургуулилалт зохион байгуулахаар болжээ. Энэ сургуулилалтад, 14 орны 150 онгоц оролцоно гэж Финландын Зэвсэгт хүчин мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй

"Шулам" хэмээн цаазлуулсан 12 хүнийг 400 жилийн дараа цагаатгажээ

Энд өгүүлэхэд, Шинэ Англид XVII зуунд ихэнх нь эмэгтэйчүүд байх олон зуун хүн ид шид ашигласан хэргээр цаазлуулсан байна. Энэ нутагт багтах Салем, Массачусетс муж нь айдас, мухар сүсэгт ихээхэн автсан газар байсан гэдэг. Коннектикутад шулмуудыг шүүх ажиллагаа 1647-1663 оны хооронд явагдаж, энэ хугацаанд 34 хүнийг ид шид хэрэглэсэн хэмээн цаазлаж байжээ. 

Дэлгэрэнгүй
БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн онгоцоо ашиглаж эхлэв

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн онгоцоо ашиглаж эхлэв

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагт China Eastern Airlines агаарын тээврийн компанийн С919 онгоц Шанхай-Бээжин чиглэлд нислэг үйлдсэн байна. Энэ онгоцыг Хятадын СОМАС онгоцны үйлдвэрт бүтээжээ. Улмаар 2022 оны 12 дугаар сард энэ онгоцыг China Eastern  компани худалдан авсан байна.

Дэлгэрэнгүй
Украин даяар агаарын түгшүүр зарлав

Украин даяар агаарын түгшүүр зарлав

Украины нутаг дэвсгэр даяар агаарын түгшүүр зарлажээ. Агаараас эсэргүүцэн хамгаалах системүүд ажиллаж эхэлсэн талаар Киев хотын эрх баригчид мэдэгдсэнийг Коммерсант агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Эрдоганы ялалт буюу түүний удирдсан 20 жилд Турк хэрхэн өөрчлөгдөв

Эрдоганы ялалт буюу түүний удирдсан 20 жилд Турк хэрхэн өөрчлөгдөв

Хорин жилийн өмнө Турк улс нам жимхэн амьдарч, харин  Ойрх Дорнодод Ирак руу халдаж байсан АНУ гол үүргийг гүйцэтгэж байлаа. Харин Арабын хавар, Сирийн дайн өрнөсөн хорин жилийн дараа АНУ Ойрх Дорнодыг бараг л орхиж, харин Эрдоган Туркийг  Иран, Орос, Персийн булангийн орнуудын зэрэгцээ бүс нутгийн голлох тоглогчдын нэг  болгохын тулд энэ нөхцөл байдлыг ашиглажээ.

Дэлгэрэнгүй
ФОТО: Дэлхийн хамгийн үнэтэй арал

ФОТО: Дэлхийн хамгийн үнэтэй арал

Пальмира арал хэзээ нэгэн цагт худалдагдаж байсан дэлхийн хамгийн үнэтэй арал гэж Гиннесийн дээд амжилтад бүртгэгджээ. Энэ арлыг АНУ-ын эрх баригчид энэ газрыг 80 жилийн туршид эзэмшсэн, Хонолулугийн Фуллард-Леосийн гэр бүлээс 30 сая доллараар худалдан авчээ. 

Дэлгэрэнгүй
АВВА хамтлаг Eurovision-2024 наадамд оролцохоос татгалзжээ

АВВА хамтлаг Eurovision-2024 наадамд оролцохоос татгалзжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, Шведэд болох энэ удаагийн наадмыг АВВА хамтлаг энэ тэмцээнд орж, ялалт байгуулсны 50 жилийн ойд зориулж байгаа хэдий ч хамтлагийн гишүүд болох Бьорн Ульвеус, Бенни Андерссон нар тэмцээнд орохоос татгалзсан байна. 

Дэлгэрэнгүй
Аргентин эр Майкл Жексонтой адил болохын тулд 42 мянган доллар зарцуулжээ

Аргентин эр Майкл Жексонтой адил болохын тулд 42 мянган доллар зарцуулжээ

Аргентины Буэнос-Айрес хотын оршин суугч 26 настай Лео Бланко дуучин Майкл Жексонтой ихэр мэт харагдахын тулд олон мэс ажилбарт орж, 42000 доллар зарцуулжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Билл Гейтс Хятадад болох хиймэл оюун ухааны сэдэвт форумд оролцоно

Билл Гейтс Хятадад болох хиймэл оюун ухааны сэдэвт форумд оролцоно

Энэ бага хурал тавдугаар сарын 25-ны өдөр , "Хятадын Цахиурын хөндий" гэгддэг, Бээжингийн технологи, шинжлэх ухааны Жунгуаньцунд эхэлсэн юм. Зургаан өдөр үргэлжлэх уулзалтын сэдэв нь "шинжлэх ухаан ба технологийн хөгжлийн хил хязгаар"-тай холбоотой аж. 

Дэлгэрэнгүй
Хятадын хотын дарга зогсоолын төлбөрөөс болж иргэдээс уучлалт гуйжээ

Хятадын хотын дарга зогсоолын төлбөрөөс болж иргэдээс уучлалт гуйжээ

Өмнөх журмаар, зогсоолд машинаа тавьсан эхний 15 минут төлбөргүй, үүнээс цааш цаг тутамд төлбөр геометрийн прогрессоор өсөх аж. Өөрөөр хэлбэл, офисын нэг ажилтан өдөрт машинаа зогсоолд байрлуулахад 100 юань буюу монгол мөнгөөр 50 мянга гаруй төгрөгийн төлбөр төлөх ёстой гэнэ. Гэтэл энэ төлбөрийг дундаж цалинтай харьцуулахад хэт өндөр бөгөөд Наньнин хотын оршин суугчдын жилийн дундаж цалин 98 мянган юань юм байна. Ийнхүү иргэд зогсоолын төлбөр өндөр байгааг шүүмжлэн гомдол мэдүүлсний дараа хотын дарга уучлалт гуйжээ.

Дэлгэрэнгүй
Эрдоган: Газар хөдлөлтийн бүсэд амьдардаг оршин суугчдын эрчим хүч ашиглалтын өрийг цайруулна

Эрдоган: Газар хөдлөлтийн бүсэд амьдардаг оршин суугчдын эрчим хүч ашиглалтын өрийг цайруулна

Энэ оны хоёрдугаар сард Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амиа алдаж, барилга байшин сүйрч, энэ улс ихээхэн хохирол амссан юм. Одоо газар хөдлөлтийн бүсийн оршин суугчдын ихэнх нь хуаран, түр орогнох сууцанд амьдарч байгаа аж. Байгалийн гамшгаас үүдэлтэй энэхүү зовлон бэрхшээлд учирсан иргэдэд тусламж болгох үүднээс Туркийн засгийн газар нэгэн шийдвэр гаргажээ. 

Дэлгэрэнгүй
Германы канцлер Шольц Украины асуудлаар Путинтэй хэлэлцээ хийнэ

Германы канцлер Шольц Украины асуудлаар Путинтэй хэлэлцээ хийнэ

Германы канцлер Олаф Шольц "тохиромжтой үед" Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж, Украин дахь сөргөлдөөний асуудлаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ талаар DW мэдээлжээ. Хамгийн сүүлд Шольц, Путин нар 2022 оны 12 дугаар сарын хоёрны өдөр утсаар холбогдож, хэлэлцээ нэг цагийн хугацаанд үргэлжилсэн юм. 

Дэлгэрэнгүй

"Камаз" үйлдвэр Японы хоригт оров

Япон улс Оросын эсрэг тавих хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлж, ОХУ-ын 17 хувь хүн, 78 байгууллагыг хоригт багтаажээ. Энэ талаар Японы Засгийн газар мэдэгдсэнийг NHK дамжуулсан байна.

Дэлгэрэнгүй
Илон Маскийн компани хүний тархинд имплант суулгах зөвшөөрөл авчээ

Илон Маскийн компани хүний тархинд имплант суулгах зөвшөөрөл авчээ

Америкийн Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар Илон Маскийн Neuralink компанид хүмүүс дээр тархины имплант турших зөвшөөрөл өгчээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Украин 100 гаруй цэргээ Оросын олзноос чөлөөлжээ

Украин 100 гаруй цэргээ Оросын олзноос чөлөөлжээ

Олзноос чөлөөлөгдсөн дайчдын долоо нь шархадсан, гэмтсэн, хууч өвчин нь хүндэрсэн байсан гэнэ. Эх орондоо эргэн ирсэн дайчдын хамгийн ахмад нь 59, хамгийн залуу нь 21 настай аж.

Дэлгэрэнгүй
Mersedes-Benz дэлхий даяар 23 мянган машинаа эргүүлэн татна

Mersedes-Benz дэлхий даяар 23 мянган машинаа эргүүлэн татна

Германы автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дэлхий даяар худалдаалагдсан 23,5 мянган машиныг эргүүлэн татахаар болжээ. Энэ талаар ХБНГУ-ын Тээврийн хэрэгслийн асуудал эрхэлсэн холбооны газраас авсан эх сурвалжтайгаар DPA агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй