Аргентины Буэнос-Айрес хотын оршин суугч 26 настай Лео Бланко дуучин Майкл Жексонтой ихэр мэт харагдахын тулд олон мэс ажилбарт орж, 42000 доллар зарцуулжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, аргентин эр дуучныг дуурайх хүсэл хүүхэд байхаас нь л эхтэй аж. Тэрбээр 15 настайгаасаа эхлээд гадна төрхөө өөрчилж эхэлжээ. Лео Бланко 11 дуаа мэс ажилбарт орсон ч гадна төрхөндөө сэтгэл хангалуун бус байгаа тул эрүүгээ засуулахаар дахин хагалгаанд орохоор төлөвлөж байгаа гэнэ.
Залуугийн ээж хүү нь ийн өөрчлөгдөж байгаад санаа зовнин, олон мэс ажилбарын улмаас амиа алдахаас болгоомжилдог аж. Харин Лео олон шүтэн бишрэгчтэй болсон бөгөөд олон нийтийн сүлжээн дэх дагагчдынх нь тоо өссөөр байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |