Коронавирусийн халдвараас сэргийлэх 15 сая тун вакциныг Италид устгахаар болжээ. Ийнхүү вакцин устгалд оруулах болсон шалтгаан нь вакцины хадгалах хугацаа дөхсний дээр энэ төрлийн вакцин шинэ дэд хувилбаруудаас сэргийлж чадахгүй гэж үзсэнтэй холбоотой гэж NBC мэдээлжээ.
Сүүлийн саруудад Хятадад эрчимтэй тархаж байгаа, цааглаад бусад орнуудад ч тархах коронавирусийн штаммуудыг эсэргүүцэх шинэ вакцин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд одоо Италийн эмнэлгүүдэд хадгалагдаж байгаа вакцинуудын хадгалах хугацаа дуусах дөхсний дээр шинэ дэд хувилбаруудаас хамгаалж чадахгүй учир вакцин устгахаар болсон гэж Европын эм бэлдмэлийн агентлаг мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, өмнө нь ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус эрүүл мэндийг хамгаалах салбарт дахин онц байдал үүсэж болзошгүй тул улс орнууд бэлэн байхыг уриалж байсан юм. Түүний өгүүлснээр, өвчлөл болон нас баралт нэмэгдэх, коронавирусийн илүү аюултай штамм илрэх аюул байгаа гэнэ. Мөн Хятадад сүүлийн үед коронавирусийн шинэ төрлийн хувилбарын улмаас халдварын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд энэ сарын сүүл, ирэх сарын ихээр коронавирусийн хоёр дахь давлагаа тохионо гэж Хятадын эрдэмтэд анхааруулж байв.
Хятадад ирэх сарын сүүлээр коронавирусийн хоёр дахь давлагаа тохионо
Г.Бямбасүрэн
Уншиж байна |