Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Шулам" хэмээн цаазлуулсан 12 хүнийг 400 жилийн дараа цагаатгажээ
2023-05-29

Одоогоос 400 жилийн тэртээ ид шид хэрэглэсэн хэмээн буруутгагдан, цаазлуулсан хүмүүсийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх кампанит ажил өрнөсний дараа Америкийн Коннектикут муж 12 хүнийг цагаатгажээ. Энэ талаар The Mirror сонин мэдээлсэн байна.

 

Мэн, Вермонт, Нью-Гемпшир, Массачусетс, Коннектикут, Род-Айленд мужууд багтах Шинэ Англи бүсийн хууль тогтоогдчид тавдугаар сарын 25-ны өдөр тогтоол гаргаж, 10 эмэгтэй, хоёр эрэгтэйг "шүүхийн алдаа"-аас болж цаазлуулсан, гэм буруугүй хэмээн дүгнэжээ. 

 

Энэ нь эрт дээр цагт гэм буруугүй ч цаазлуулсан хүмүүсийн үр удам багтдаг "Шулмуудыг цагаатгах" бүлгийн явуулсан кампанит ажлын үр дүн аж. Хууль сахиулагчид ийм шийдвэр гаргасныг энэ бүлгийнхэн ихээхэн талархан хүлээн авч байгаагаа мэдэгджээ.

 

Энд өгүүлэхэд, Шинэ Англид XVII зуунд ихэнх нь эмэгтэйчүүд байх олон зуун хүн ид шид ашигласан хэргээр цаазлуулсан байна. Энэ нутагт багтах Салем, Массачусетс муж нь айдас, мухар сүсэгт ихээхэн автсан газар байсан гэдэг. Коннектикутад шулмуудыг шүүх ажиллагаа 1647-1663 оны хооронд явагдаж, энэ хугацаанд 34 хүнийг ид шид хэрэглэсэн хэмээн цаазлаж байжээ. 

 

Дундад зууны үед шулмын ав гэж нэрлэгдсэн их аян өрнөж, Европын олон оронд эмэгтэйчүүдийг ид шид хэрэглэсэн шулам хэмээн буруутгаж, дүүжлэн шатааж байсан түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд шулам хэмээн буруутгагдаж байсан эмэгтэйчүүдийн нэр төрийг сэргээх тал дээр тодорхой алхмуудыг хийж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд Массачусетс муж саяхныг хүртэл цагаатгагдаагүй байсан Элизабет Жонсоныг албан ёсоор өршөөсөн байна. Мөн өнгөрсөн онд Шотландын засгийн газар олон зууны өмнө цаазлуулсан мянга мянган эмэгтэйчүүдээс албан ёсоор уучлалт гуйж байлаа. Шотландад XVI-XVIII зуунд 4000 орчим хүн шид хэрэглэсэн хэмээн буруутгагдаж, тэдний 2500 нь цаазлуулж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин