Пальмира арал хэзээ нэгэн цагт худалдагдаж байсан дэлхийн хамгийн үнэтэй арал гэж Гиннесийн дээд амжилтад бүртгэгджээ. Энэ арлыг АНУ-ын эрх баригчид энэ газрыг 80 жилийн туршид эзэмшсэн, Хонолулугийн Фуллард-Леосийн гэр бүлээс 30 сая доллараар худалдан авчээ.
Пальмира арлын байгалийг хамгаалахын тулд АНУ худалдан авсан аж. Нийтдээ 26 жижиг арлаас бүрдэх энэ нутагт дэлхийн хамгийн том хуурай замын сээр нуруугүйтэн болох наргил модны хавч зэрэг ховор амьтад нутагладаг аж.
Түүнчлэн жил бүр Пальмирад 29 төрлийн олон мянган шувуу нисэж ирдэг гэнэ.
Энэ арал хэдийгээр дулаан уур амьсгалтай, байгалийн үзэсгэлэн төгс, наргил модны самар зэрэг байгалийн нөөц элбэгтэй ч энд хүн амьдрахад төвөгтэй. Учир нь арал дээр цэвэр усны нөөц байдаггүй аж. Тиймдээ ч арлын уугуул оршин суугчид гэж үгүй, энд АНУ-ын эрдэмтэд үе үе ирж богино хугацаанд амьдарч, судалгаа хийдэг аж.
Пальмира арал руу онгоцоор хүрэх боломжтой. Хөөрөх, газардах зурвасыг АНУ-ын Байгаль хамгааллын алба ашигладаг аж. Мөн ийш завиар хүрч болно. Гэхдээ Хонолулугаас завиар 5-7 хоног явах хэрэг гарна.
Уншиж байна |