Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Илон Маскийн компани хүний тархинд имплант суулгах зөвшөөрөл авчээ
2023-05-26

Америкийн Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар Илон Маскийн Neuralink компанид хүмүүс дээр тархины имплант турших зөвшөөрөл өгчээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна. 

 

Америкийн тэрбумтан Илон Маск имплантыг хүний тархинд суулган турших зөвшөөрлийг гурван жил хүлээсэн юм. Хүний тархинд чип суулган турших төслийнхөө талаар тэрбээр 2019 онд анх танилцуулж байлаа. Харин 2022 оны эхээр Илон Маскийн компанийн гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй юм. 

 

Имплантын аюулгүй байдалтай холбоотойгоор хуульчид болгоомжилж байсан бөгөөд эцэст нь ийнхүү дэмжжээ. Хэдийгээр Илон Маскийн компани энэ зөвшөөрлийг авсан ч яг одоогоор эмнэлзүйн туршилт хийхэд бэлэн биш байгаа гэнэ. 

 

Маскийн өгүүлснээр, компьютер болон хүний тархины хооронд шууд холбоо тогтоох нь төслийн эцсийн зорилго бөгөөд энэ технологийн ачаар хөгжмийг хүний тархи руу шууд дамжуулах, эсвэл хүний гормоны түвшнийг зохицуулах боломжтой болох аж. Түүнчлэн энэ чип түгшүүрийн мэдрэмжийг арилгаж, эсвэл аливаа бодол санаанд төвлөрүүлэх боломжийг олгож, окситоцин, серотонин болон бусад химийн бодисуудыг гаргах явцыг дэмжих гэнэ. Энэ бүтээлийн тусламжтайгаар тархины гэмтэлтэй хүмүүсийн үе мөчний хөдөлгөөнийг сэргээх боломжтой болно гэдгийг Илон Маск онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин