Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс болон Америкийн тэргүүлэгч эрдэмтэд Жунгуаньцунд болж буй технологийн бага хуралд оролцоно гэж SCMP сонин мэдээлжээ.
Энэ бага хурал тавдугаар сарын 25-ны өдөр , "Хятадын Цахиурын хөндий" гэгддэг, Бээжингийн технологи, шинжлэх ухааны Жунгуаньцунд эхэлсэн юм. Зургаан өдөр үргэлжлэх уулзалтын сэдэв нь "шинжлэх ухаан ба технологийн хөгжлийн хил хязгаар"-тай холбоотой аж.
Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, бага хуралд илтгэл тавих зочдын 40 хувь нь гадаадын зочид байх гэнэ. Тэдний дунд Билл Гейтсээс гадна Корнеллийн их сургуулийн профцессор, Тьюрингийн шагналт Жон Хопкрофт, Нобелийн шагналт, Америкийн молекул биологч Ардем Патапутян нар багтжээ.
Эдгээр алдартнууд бага хуралд биечлэн, эсвэл цахимаар оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Энэ форум 2007 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |