Украин, Оросын хоорондын олзлогдогсдоо солилцох ээлжит ажил тавдугаар сарын 25-ны өдөр болжээ. Энэ үеэр Бахмутын чиглэлд дайтаж яваад олзлогдсон цэргүүдээ чөлөөлсөн гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, найман офицер, байлдагч болон түрүүч цолтой 98 цэргийн алба хаагчийг Оросын олзноос чөлөөлжээ. Тэдний 21 нь нутаг дэвсгэрийн хамгаалалтын төлөөлөгч, долоон хилчин, Тээврийн тусгай албаны нэг цэргийн алба хаагч байсан аж. Мөн олнзоос чөлөөлөгдсөн 68 хүн өмнө нь ор сураггүй болсонд тооцогдож байжээ.
Олзноос чөлөөлөгдсөн дайчдын долоо нь шархадсан, гэмтсэн, хууч өвчин нь хүндэрсэн байсан гэнэ. Эх орондоо эргэн ирсэн дайчдын хамгийн ахмад нь 59, хамгийн залуу нь 21 настай аж.
Дайн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Украины тал 2430 хүнээ олзноос чөлөөлсөн байна. Тэдний 139 нь энгийн иргэн байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |