Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Африкийн орнуудаар хийх ээлжит айлчлалаа эхлүүлжээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Телеграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, Сергей Лавров Кенийн нийслэл Найроби хотод газарджээ. Энэ удаагийн айлчлал нь Санкт-Петербург хотод болох Орос, Африкийн дээд хэмжээний уулзалтын өмнө болж байгаагаараа онцлогтой хэмээн Захарова онцолсон байна. айлчлалын хүрээнд зургадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Лавров Кейптаунд БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөгөөнд оролцох аж.
Оросын Гадаад хэргийн сайд Лавров хамгийн сүүлд 13 жилийн өмнө, 2010 онд Кенид айлчилж байжээ. Тэрбээр өмнө нь энэ оны нэгдүгээр сард ӨАБНУ, Эсватини, Ангол, Эритрейд, харин хоёрдугаар сард Мали, Мавритани, Суданд айлчилсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |