Германы канцлер Олаф Шольц "тохиромжтой үед" Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж, Украин дахь сөргөлдөөний асуудлаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ талаар DW мэдээлжээ. Хамгийн сүүлд Шольц, Путин нар 2022 оны 12 дугаар сарын хоёрны өдөр утсаар холбогдож, хэлэлцээ нэг цагийн хугацаанд үргэлжилсэн юм.
Олаф Шольц хэвлэлд ярилцлага өгөх үеэр сэтгүүлч түүнээс Оросын Ерөнхийлөгчтэй холбоотой байгаа эсэх талаар асуухад "Хамгийн сүүлд утсаар ярьснаас хойш удаан хугацаа өнгөрлөө. Гэхдээ Путинтэй тохиромжтой үед дахин ярилцах эрмэлзэлтэй байгаа" хэмээн Шольц хариулжээ.
Үүний зэрэгцээ Герман улс Украиныг дэмжихээ үргэлжлүүлнэ гэж онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |