2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдах гэж байна.
Тэмцээний түүхэндээ 1991 онд болсон анхны эмэгтэйчүүдийн ДАШТ-д нийт 12 баг оролцож байсан бол 1999 онд 16, 2015 онд 24 болж тус тус өргөжсөн билээ. Харин энэ жилээс 32 баг өрсөлдөх анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой болж байна.
Тэмцээний шигшээ тоглолт 8-р сарын 20-нд Австралийн Сидней хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Сэм Керр Австралийн багийг нутагтаа зохион байгуулагдах ДАШТ-д медальд хүргэж чадах болов уу? Австралийн шигшээ ДАШТ-ий шөвгийн наймын шатнаас цааш шалгарч байгаагүй боловч сүүлийн 10 тоглолтынхоо есөд нь ялалт байгуулаад байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ албан ёсны бөмбөг нь “OCEAUNZ” нэртэй бөгөөд тэмцээнийг хамтран зохион байгуулагч Австрали, Шинэ Зеландын соёл уламжлалыг шингээн бүтээжээ.
БАГУУД
Энэ удаагийн ДАШТ-ий бүх тоглолтуудыг BBC iPlayer болон ITVX-ийн тусламжтайгаар BBC болон ITV сүлжээгээр Их Британийн үзэгчдэд зориулан үзэх боломжтой. Телевизээс гадна BBC Radio 5 Live, 5 Sports Extra сувгаар шууд аудио тайлбарыг цацах болно. Мөн BBC Sounds, DAB радио, BBC Sport вэбсайтаас үзэх боломжтой аж.
Уншиж байна |