Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
Оросын цэргийн далайн гахайнууд хэрхэн сургагдсан байдаг вэ
2023-07-10

Олон улсын хэвлэлээр ОХУ Севастополийн буланг хамгаалахад ашигладаг гэгдэх "тагнуулч далайн гахайнууд"-ын талаарх мэдээлэл үе үе гардаг. Хамгийн сүүлд гэхэд зургадугаар сарын сүүлээр Британийн тагнуулынхан ийм далайн гахайнуудын талаар мэдээлсэн юм. Тодруулбал, оросууд Севастополь дахь баазынхаа хамгаалалтыг нэмэгдүүлж, шинээр тор, хашлага татсаны дээр сургуультай далайн гахайнуудын тоог хоёр дахин нэмсэн гэж хиймэл дагуулын зурагнуудаас авсан мэдээлэлтэйгээр Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлж байлаа. 

 

Сургуультай далайн гахайнууд Оросын хөлөг онгоцуудыг халдлагаас хамгаалж чаддаг уу, тэд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Украин далайн гахайнуудыг цэргийн зориулалтаар ашигладаг уу зэрэг асуултад ВВС агентлагийн Украин дахь редакци шинжээчдээс хариулт авчээ.

 

Далайн гахайнуудыг хэрхэн зэвсэглэдэг байв

Украины Зэвсэгт хүчний бэлтгэл нэгдүгээр зэрэглэлийн ахмад, цэргийн шинжээч Андрей Рыженкогийн онцолсноор далайн гахайнууд усан дор хүмүүс болон объектуудыг холын зайнаас илрүүлэх байгалийн чадвартай байдаг гэнэ. Ийм чадварыг хорлон сүйтгэгчдийг илрүүлэх болон хөлөг онгоцуудыг минижүүлэх гэсэн хоёр зорилгоор ашигладаг байжээ.

 

Далайн гахайнуудыг ашигласан "тусгай хэлтэс"-ийг 1970-аад онд Севастопольд байгуулж байсан гэнэ. Энэ объектыг чандлан нууцлаж байсан ч объектын талаарх яриа ихэд гарч байсан аж.

 

Энэ нь туршилтын бааз байсан бөгөөд хожим нь "Государственный океанариум" нэртэй эрдэм шинжилгээ судалгааны төв болжээ. Анхлаад энд дуу чимээ гаргалгүй явах чадвартай, хурдтай хөлөг онгоц бүтээхийн тулд далайн гахайнуудыг загвар болгон ашиглаж байсан гэнэ. 

 

Гэхдээ 1970-аад онд тухайн бааз зөвхөн шинжлэх ухааныг хөгжүүлээд зогсохгүй Тэнгисийн цэргийн флотын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллаж байсан аж. Чухамхүү тэр үед л хорлон сүйтгэгчидтэй тэмцэж байсан отрядад сургуультай далайн гахайнуудыг хүлээлгэн өгчээ.

 

1975 оноос эхлэн далайн гахайн хэлтэс Севастополийн буланг хамгаалж, жижүүрт гардаг болсон гэнэ. Далайн гахайнуудыг зэвсэглэж, хорлон сүйтгэгч шумбагчдыг хөнөөж сургажээ. Далайн гахайнуудын биенд тусгай жад бэхлэдэг байсан бөгөөд далайн гахайнууд шумбагч руу ойртон очиж, энэ жадаар цээж рүү нь сүлбэхээр сургагдсан байсан аж. 

 

Гэхдээ далайн гахайнууд үнэхээр хорлон сүйтгэгчдийг олж байсан, эсвэл олоод хөнөөж байсан гэх баримт мэдээлэл одоо хүртэл байдаггүй юм.

 

Украин тусгаар тогтносны дараа тухайн бааз Украины мэдэлд очиж, далайн гахайнууд дээр хийж байсан цэргийн туршилтуудыг зогсоожээ. 2013 онд энэ баазын 10 далайн гахайг Украины флотод шилжүүлж, эдгээр амьтдыг далайн ёроолоос объект олоход сургасан байна.

 

Харин 2014 онд Крым эзлэгдсэний дараа бааз Оросын цэргүүдийн мэдэлд орж,ингэснээр далайн гахайнуудыг цэргийн ажиллагаанд дахин сургаж эхэлсэн талаар шинжээчид болон барууны тагнуулынхан онцолдог юм. 

 

2022 онд авсан хиймэл дагуулуудын зурагнаас харахад оросууд Севастопольд далайн гахайнуудтай тор байршуулсан, эдгээрт гурваас дөрвөн далайн гахай байсан гэж Naval News мэдээлж байлаа. Харин өнгөрсөн сард Британийн тагнуулын албанаас нийтлэсэн зургууд дээр далайн гахайнууд нэмэгдсэн нь харагдах аж.

 

Хэдийгээр далайн гахайнуудыг цэргийн шумбагчдын эсрэг амжилттай ашигласан баримт нотолгоо байхгүй ч энэ арга нь ихээхэн үр дүнтэй гэж шинжээчид баталж байна. Шинжээчдийн өгүүлснээр, сургуультай амьтнаас, тэр дундаа байгальд ийм амьтнаас мултрах ямар ч шумбагч байхгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин