Өнгөрсөн лхагва гарагт Италийн хойд хэсэгт теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орсны улмаас 110 хүн бэртэж гэмтжээ.
Бүс нутгийн ерөнхийлөгч Luca Zaia хэлэхдээ, их хэмжээний бороо орохын зэрэгцээ 10 см диаметртэй мөндөр буусан. Онцгой байдлын алба хаагчид тухайн үед тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, 500 гаруй дуудлагад хариу өгсөн. Гэмтсэн хүмүүсийн ихэнх нь шилний хагаралд биеийнхээ хэсгийг зүссэн мөн мөндөр дээр халтирч гэмтэн ирж байна" хэмээв.
Итали, Испани, Грек улсууд хэдэн өдрийн турш тасралтгүй халуунтай нүүр туллаа. Италийн нийслэл Ром хотод өнгөрсөн мягмар гарагт 41 хэм хүрч халж, дээд амжилт тогтоожээ.
Уншиж байна |