Амттаны ертөнцөд хосгүй, тансаг, гайхалтай амттан олон бий. Тэдгээрийн жорыг чандлан нууцладаг бөгөөд ховор амттанууд итгэмээргүй өндөр үнэтэй байх нь ч бий.
Алтан бүрмэлтэй пончик
Нью-Йоркийн Бруклин дүүрэгт Manila Social Club гэх зоогийн газар бий. Энд Golden Cristal Ube Donut пончикийг бүтээгдэхүүнийг 24 каратын алтаар бүрж, Кристал оргилуун дарсны амтыг шингэсэн байдаг аж.
Үнэ: 1 ширхэг нь 100 доллар
"Алтан шонхор " кекс
Британийн алдарт Bloomsbury компани саяхан Дубай хотын Dubai Mall худалдааны төвд бютик кафе нээжээ. Энд дэлхийд цор ганц байх цэвэр алт оруулан хийсэн "Алтан шонхор" нэртэй кекс худалдаалдаг аж.
Үнэ: 1000 доллар
"The Golden Opulence Sundae" зайрмаг
Энэ зайрмагийг Нью-Йоркийн Serendipity 3 компани 2007 онд 50 жилийнхээ ойд зориулан бүтээжээ.
Үнэ: 1000 доллар
Алтан шоколадан өндөг
Шоколадан өндгийг Amedei шоколад болон идэж болдог алт ашиглан бүтээжээ. Энэ амттаны дотор шоколад, трюфель байдаг аж. Алтан өндгийг бүтээхэд гурван өдөр зарцуулсан бөгөөд 50 кг жинтэй болсон аж.
Үнэ: 11 000 доллар
"Frrrozen Haute Chocolate" зайрмаг
Нью-Йоркийн нарийн боовчдын хийсэн Frrrozen Haute зайрмаг хамгийн үнэтэй амттануудын жагсаалтад багтдаг. Энэ зайрмагийг Африк, Өмнөд Африкийн какаоны 25 ховор сортоор хийжээ. Энэ зайрмагийг Харкорт хундаганд хийж өгөх бөгөөд хундага алтан чимэглэлтэй, десертийг идэх халбага нь мөн алтан халбага аж. Түүнчлэн зайрмагний найрлагад ч идэж болдог 23 каратын алт багтжээ. Энэ зайрмаг 2007 онд хамгийн үнэтэй десерт гэдгээрээ Гиннессийн дээд амжилтын номонд бичигдэж байв.
Үнэ: 25 000 доллар
Цагаан алтан бялуу
Энэ бялууг Японы алдарт амттан урлаач Нобу Икара хийжээ. Энэ бүтээлээрээ тэрбээр цагаан алтаар хийсэн чимэглэл хэрхэн гоёмсог харагддагийг харуулахыг зорьсон гэнэ.
Үнэ: 130 000 доллар.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |