Солонгосын Кёнги мужийн Ёнгин хотын Эверланд цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг хулсны баавгай Ай Бао ихэр бамбарууш төрүүлжээ. Эх панда Ай Бао нь 9 настай аж. Тэрбээр 2016 онд Хятадын амьтны хүрээлэнгээс зөөвөрлөгдөн очиж байжээ.
Эх панда хоёр бамбаруушийг хамтад нь хөхүүлж чадахгүй тул нэгийг нь амьны инкубаторт оруулаад байгаа аж. Одоогоор ихэр пандагийн хүйс нь тодорхой болоогүй байгаа бөгөөд Эверланд хүрээлэнд панда ихэрлэж буй анхны тохиолдол юм байна.
Эверлэндийн амьтны хүрээлэнгийн дарга Чун Дун Хи хэлэхдээ "Энэхүү ихэр хулсны баавгайн төрөлт нь Хятад, Солонгосын хамтран хийсэн судалгааны нэг чухал үе шат байлаа. Бид амьтдыг арчлах туршлага, үржлийн судалгааг улам бүр бэхжүүлж, ховордсон амьтдыг хамгаалахад амьтны хүрээлэнгийн үүрэг оролцоог цаашид өргөжүүлэх болно” гэв.
Уншиж байна |