Дэлхийн ихэнх улс энэ долоо хоногт хэт халж, үүний улмаас ой хээрийн түймэр болон их хэмжээний үер усны гамшигт нэрвэгдсэн. Газар дундын тэнгисийн бүс нутгийг эрдэмтдийн үзэж байгаагаар цаг уурын өөрчлөлтийн "халуун цэг" хэмээн үнэлгээ хийжээ.
АНУ болон Азийн зарим бүс нутаг, Италийн Сардини болон Сицилийн арлуудад энэ долоо хоногт 48.8 хэмд хүрчээ. Мөн Испанийн өмнөд зүгт +46 харин Францын өмнөд хэсэгт +40 хэм хүрсэн болохыг цаг уурчид мэдээлсэн юм.
Хамгийн халуун өдөр өнгөрсөн ням гарагт Калифорнид тохиосон байна. Энэ мужид байх, дэлхийн хамгийн халуун уур амьсгалтай газруудын нэг болох Үхлийн хөндийд Цельсийн +53,9 хэм хүрч халжээ. Дэлхий дээр цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн өндөр температур энэ хөндийд бүртгэгдэж байв. 1911 онд Үхлийн хөндийд Цельсийн +56,7 хэм хүрсэн байна.
Мөн долоодугаар сарын дундаж температур дээд цэгтээ хүрч, бүгчим халуун өдрүүд ахин хоёр долоо хоног үргэлжилж, наймдугаар сар гаргах төлөвтэй гэж НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын мэдээлсэнээр, газар дундын тэнгисийн бүс нутагт халуун агаар хэвийн түвшнээс өндөр байгаа бөгөөд долоо хоногийн дундаж нь хэвийн түвшнээс таван хэмээр өндөр байх төлөвтэй байна. Мөн агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буйгаас шалтгаалан дэлхийн цаг агаар үргэлжлэн халсны улмаас олон сая хүн амиа алдах эрсдэлтэй болохыг анхааруулж байна.
Америк, Мароккогийн цаг уурын агентлагууд ирэх долоо хоногуудад тохиолдох хэт халууны тухай мөн сэрэмжлүүлсэн байна. Үүнд Петри Таалас нөхцөл байдлыг "ноцтой" гэж үзээд, хүлэмжийн хийн ялгаруулалтыг шуурхай бууруулахыг онцлон дурджээ.
Уншиж байна |