Дайчилгаанаас зугтсан оросуудад Франц орогнол олгоно
2023-07-21

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу халдаж, дайн дэгдээн, фронт дээр ихээхэн хохирол амссаны улмаас бие бүрэлдэхүүнээ нөхөх зорилгоор 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Энэ дайчилгаа цагаачлалын давлагааг өдөөсөн юм.

 

Дайчилгаа зарлагдмагц гадаад нислэгийн тийзний эрэлт хэд дахин нэмэгдэж, тийз авч чадаагүй эрчүүд ойролцоох хилийн боомтууд дээр хонон өнжин дугаарлан, эх орноо орхиж байв. Энэ үеэр хичнээн хүн Оросыг орхин гарсан нь тодорхойгүй. 2022 оны 10 дугаар сард Форбес сэтгүүл мэдээлэхдээ 700 мянга орчим хүн эх орноо орхисон хэмээн онцолж байсан бол 2022 оны сүүлээр хэвлэгдсэн The Bell -ийн судалгаанд өгүүлснээр, Оросыг 500 мянган хүн орхин гарчээ.

 

Дайчилгааны үеэр Оросыг орхин гарсан иргэд олон оронд орогнол хүсэж, түр хугацаанд оршин суух болсон юм. Хуучин Зөвлөлтийн орнууд дайчилгаанаас зугтсан оросуудыг олж баривчлах, ОХУ-ын талд эргүүлэн шилжүүлэх ажлыг ч хийж байв. Харин Европын орон дайчилгаанаас зугтсан хүмүүст орогнол олгохоор болжээ.

 

The Moscow Times сонины мэдээлснээр, дайчилгаанаас зугтсан оросууд Францад орогнох эрхтэйг баталгаажуулсан шийдвэрийг тус улсын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Үндэсний шүүх гаргасан байна.

 

Шүүхээс гаргасан тогтоолд онцолсноор, дайчилгаа, цэрэг татлага эсвэл армиас зугтсан оросууд дүрвэгчийн статус олж авах эрхтэй аж.

 

Ийм шийдвэр гаргахдаа 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Европын холбооны удирдамж дээр үндэслэн бөгөөд үүнд цэргийн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй сөргөлдөөн гарсан үед алба хаахаас татгалзсаныхаа төлөө хэрэгт татагдах эрсдэлтэй нүүр тулсан хүмүүс дүрвэгчийн статус авч болно гэж заажээ. 

 

Армид татагдсан оросуудыг Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд эсвэл дам байдлаар татагдах эрсдэлтэй гэж үзэх ёстой гэсэн дүгнэлтийг шүүх гаргасан байна. Орогнол авахын тулд тухайн хүн албадан дайчлагдах цэрэгт татагдах эрсдэлтэй бодитоор нүүр тулсан, цэргийн албанаас татгалзах нь болзошгүй цэргийн гэмт хэрэгт оролцохоос зайлсхийх цорын ганц арга зам байсан гэдгээ батлах ёстой аж. 

 

Энэ бүхнээ батлах баримтаа үзүүлж, холбогдох байгууллагад хандсанаар хүсэлтийг хэлэлцэн, орогнол өгөх эсэхийг шийдэх юм байна. 

 

Хүсэлтийг баталгаажуулж, тухайн хүнд дүрвэгчийн статус олгосон нөхцөлд тэтгэмж авах эрхтэй болох аж. Францын хуулиар насанд хүрсэн нэг дүрвэгчид өдөрт 6,80 еврогийн тэтгэмж олгодог юм байна. 

 

Францын эрх баригчид гаргасан энэхүү шийдвэрт олон улсын хүний эрхийн байгууллагуудын уриалга ихээхэн нөлөөлсөн юм. Өмнө нь, Оросын болон олон улсын 60 гаруй байгууллага Европын холбооны эрх баригчдад хандан, цэргийн түрэмгийлэлд оролцохоос татгалзсан оросуудад орогнол олгох, тэднийг хамгаалах ажлыг эхлүүлэхийг уриалж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тийм л энэрэнгүй юм бол украйны цэргийн насны дүрвэгчидийг албадан нутаг буцаадаг нь ямар учиртайя.Оросыг цэргийн хүн хүчний дутагдалд оруулах, украйны цэргийн насны залуусыг нэгмөсөн дуусгах хорон санаа юмуу.
2023-07-23
Зочин:
НАТО.гийн түрэмгий дайнч бодлогыг дэмжүүлэх гэж Оросыг муулж худал мэдээлэл тараахаа болиоч ээ.Нэг талыг барьж, нөгөөг үгүйсгэдэг ялангуяа хорлон сүйтгэх бодлого сурталчилдаг энэ сайтыг шалгаж, болохгүй бол хаах хэрэгтэй.
2023-07-23
Эээээ:
Баруун өөррсдөө гадаад бодлогоо харах л хэрэгтэй
2023-07-22
Dotroo bgaa tsagaachdiinhaa uchriig oloo
2023-07-21
Иргэн:
Чи үхнээ хө
2023-07-21
украйнчууд улсаа хамгаалж байгаа. оросууд бусдын улс руу дайрахыг хүсэхгүй байна шал өөр шалтгаантай. чи их муу хүн юм байна хүний шаар бусдын нутаг руу дайрахыг зөв гэж боддог юм байна үх чи муу харгис баас
2023-07-21
Иргэн:
Чи үхнээ хө
Иргэн:
Украйнчууд сайн цэргээс зугтаадаггүй
2023-07-21
украйнчууд улсаа хамгаалж байгаа. оросууд бусдын улс руу дайрахыг хүсэхгүй байна шал өөр шалтгаантай. чи их муу хүн юм байна хүний шаар бусдын нутаг руу дайрахыг зөв гэж боддог юм байна үх чи муу харгис баас