2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдах гэж байна.
Тэмцээний нээлт эхлэхээс нэг цагийн өмнө Окландын төв хэсэгт зэвсэгт этгээд гарч ирэн олон дахин буун дуу гаргаж, тоглолт үзэхээр очсон олон мянган иргэдийг цочролд оруулсан хэрэг гарлаа.
Уг этгээд нь хоёр хүний аминд хүрсний дараагаар цахилгаан шатанд өөрийнхөө амийг хорлосон байдлаар олдсон байна. Ингэснээр зэвсэгт этгээдийг оролцуулаад гурван хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан болохыг албаны эх сурвалж мэдээллэв.
Зэвсэгт этгээд нь 24 настай бөгөөд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байжээ. Тэрээр сэтгэл санааны хувьд тогтворгүй нэгэн байсан төдийгүй хорионд хоригдож байсан талаар оршин суугчид мэдээлэл өгсөн байна.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс хэлэхдээ, "Тэмцээн хуваарийн дагуу явагдана. Өнөө орой Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхтэй зэрэгцэн Окландад олон хүний анхаарал хандуулж байгаа нь тодорхой. Засгийн газар өнөө өглөө ФИФА-гийн зохион байгуулагчидтай ярилцсан. Бүх тоглолтууд хуваарийн дагуу үргэлжилнэ" хэмээн мэдээлжээ.
Уншиж байна |