Өнгөрөгч даваа гарагт ОХУ, Украины НҮБ болон Турк улсын зуучлалаар байгуулсан “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-ий хүчинтэй хугацаа дуусгавар болсон билээ. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хар тэнгисийн асуудлаарх Оросын шаардлагыг биелүүлээгүй ч үр тарианы гэрээг сунгахыг зөвшөөрчээ.
Орос улс үр тарианы хэлэлцээрт эргэн ороход бэлэн байх зургаан үндсэн нөхцөлийг Путин нэрлэжээ. Үүнд:
1.ОХУ-ын үр тариа, бордоо нийлүүлэх хориг арга хэмжээнээс татгалзах
2.Хүнс, бордооны нийлүүлэлт, SWIFT олон улсын санхүүгийн мэдээлэл солилцооны системд нэн даруй холбогдох зэрэг Оросын банк, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй бүх саад бэрхшээлийг арилгах
3.Хөдөө аж ахуйн машин, бордооны үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг ОХУ-д нийлүүлэх ажлыг сэргээх
4.Усан онгоцны дүрэм, Оросын экспортын хүнсний хангамжийн даатгалтай холбоотой бүх асуудлыг шийдэж, хүнсний хангамжийн логистикийг хангах
5.Оросын бордоо, тэдгээрийг үйлдвэрлэх түүхий эдээр хангах, түүний дотор Тольятти-Одесса аммиак дамжуулах хоолойг сэргээхэд саадгүй нөхцлийг бүрдүүлэх
6. Хөдөө аж ахуйтай холбоотой Оросын хөрөнгийг хаах
Үүнээс гадна Путин хөдөө аж ахуйн машин механизмын сэлбэгийн импортыг сэргээх, Оросын хөлөг онгоцны ачаа тээвэр, даатгалын асуудлыг шийдвэрлэх, Тольятти-Одесса аммиак дамжуулах хоолойн ажиллагааг сэргээхийг шаарджээ.
Уншиж байна |