Холливудын жүжигчид ажил хаяхаар болсон тухай 160 мянган уран бүтээлчийн эрх ашгийг хамгаалдаг дэлгэцийн жүжигчдийн холбоо (SAG) олон нийтэд мэдээлэл хийлээ.
Тус холбооны зүгээс сүүлийн нэг сарын хугацаанд Disney, Netflix, Amazon зэрэг стриминг үйлчилгээний компаниудыг төлөөлөгч Alliance of Motion Picture and Television Producers байгууллагатай гэрээгээ сунгах асуудлаарар сар гаруй хугацаанд хэлэлцээ хийсэн ч ямар ч тохиролцоонд хүрч чадаагүй байгаа гэнэ. Иймд тэд стриминг компаниудыг ашгаа шударга хувааж, жүжигчдийн ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардан ажил хаялт зарласан байна.
Холливудын зохиолчид тавдугаар сарын хоёрны өдөр ажил хаясан бөгөөд энэ нь тэдний хувьд сүүлийн 15 жилийн хугацаан дахь анхны ажил хаялт байсан аж. Зохиолчид цалин нэмэх, ажилд хиймэл оюун ухаан ашиглахаас татгалзах зэрэг хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахтай холбоотой шаардлагуудыг тавьж байсан юм. Энэхүү ажил хаялт өргөн цар хүрээнд шилжиж А зэрэглэлийн жүжигчид ч мөн ажил хаялт зарласнаа мэдэгдэж Холливуд хаагдах ирмэг дээр тулж ирээд байгаа юм.
SAG-AFTRA /Дэлгэцийн жүжигчдийн холбоо/-ийн ерөнхийлөгч Фран “Үнэнийг хэлэхэд, бид олон зүйл дээр чимээгүй өнгөрсөн. Бид ядуурлын ирмэгт ирээд байна. Бидний хичээл зүтгэл зүгээр л гүйцэтгэх захирлуудын хармайнд орж, баруун солгойгүй мөнгөө алдаж байгаадаа итгэж өгөхгүй байна. Энэ бол Холливудад сүүлийн 60 жилд тохиогоогүй өргөн хүрээтэй эсэргүүцэл" гэжээ.
Уншиж байна |