Солонгосын бага сургуулийн багш амиа хорлоход нэрээ нууцалсан Солонгосын улстөрч гол үүрэг гүйцэтгэсэн гэх цуурхал цахим орчинд тархаад байна.
Долдугаар сарын 19-нд Сөүл хотын Боловсролын газраас Сөүлийн Ганнам хотын Сочо-гу хорооллын бага сургуулийн нэгэн багш амиа хорлосныг илрүүлжээ. Тухайн багш нь дөнгөж ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд нэгдүгээр ангийн сурагчдад хичээл заадаг байжээ.
Боловсролын газрын мэдээлснээр багшийг сурагчид ирэхээс өмнө сургууль дээр нас барсан байдалтай олжээ. Сөүлийн багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлснээр
Энэ багш нь сургуульд сурагчид хоорондын дээрэлхэх, ялгаварлан гадуурхах зэрэг үйлдэлд эцэг эхчүүд байнгын гомдол гаргадаг байсан. Дижитал таймс сонинд мэдээлснээр энэ хэрэгт нэгэн сурагчийн эцэг эх холбогдсон бөгөөд улс төрч байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Харин өнөөдөр энэхүү хэрэгт холбогдоод байсан гишүүн Han Ki Ho "Миний бие уг багшийн үхэлд ямар ч холбоогүй, манай гэр бүлээс уг сургуульд сурдаг нэг ч хүүхэд сурдаггүй" хэмээн мэдэгджээ.
Уншиж байна |