Хятадын пуужин тээвэрлэгч "Чанжэн-2С" туршилтын хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд амжилттай гаргажээ. Энэ талаар Хятадын агаар сансрын эрдэм шинжилгээ, техникийн корпораци ням гарагт мэдээлсэн байна.
Пуужинг Бээжингийн цагаар 19:00 цагт Өвөр Монголын Жюжюань сансрын буудлаас хөөргөжээ. Хиймэл дагуулыг Хятьадын Сансрын технологийн академи боловсруулсан бөгөөд интернет технологийг туршихад зориулагдсан аж.
Энэ аппаратын туршилт амжилттай болвол хиймэл дагуулын интернетийг Хятад улс ашиглах боломжтой, ийм интернетийн хурд нь өдгөө дэлхий дээр ашиглаж буй интернетийн хурдаас 10 дахин хурдтай байх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |