Авлига авсан Хятадын албан тушаалтанд бүх насаар нь хорих ял оноов
2023-08-24

Хятадын Жянси мужийн Фужоу дахь Коммунист намын дарга асан Сяо И авлигын хэрэгт буруутгагдаж, бүх насаараа хоригдох ял сонссон талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 онд Сяо И крипто валют хууль бусаар олборлох компанийг дэмжсэн хэргээр албан тушаалаасаа халагдаж, намаасаа хөөгдөж байсан аж. Мөн 2008-2021 оны хооронд 125 сая юанийн авлига авсан нь тогтоогджээ. 

 

Тэрбээр 160 мянган тоног төхөөрөмж бүхий цахим валют олборлох компанийг мэдээлэл, үүлэн тооцоолууртай ажиллах бизнес нэрийн дор халхавчлан ажиллуулж байсан гэнэ. Түүнчлэн Фужоу мужийн нийт цахилгааны хэрэглээний 10 хувийг эзлэж байсан энэ компанийн эрчим хүчний хэрэглээний тайлангийн статистикийг өөрчлөн гаргахыг холбогдох албанаас шахаж байсан аж.

 

Өдгөө 61 настай Сяо И шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон бөгөөд тэрбээр майнингийн дэмжсэнийхээ төлөө шийтгэл амссан Хятадын хамгийн өндөр албан тушаалтанд тооцогдож байгаа юм. Хятадад цахим валют олборлохыг хориглодог, тиймдээ ч энэ төрлийн ажил эрхэлсэн хүмүүст хатуу шийтгэл оноодог аж. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
монголд ингэж малуудыг шүүслэх цаг ирээсэй.
2023-08-24
IRGEN:
mongold iim huuli garval uls maani doroo hugjij irged saihan amidarch ervvl hyn ihtei bolno doo.daanch uursduu hulgaich avilgach bolohoor hezeech iim huuli gargahgyi ni medeej.MANAN odoo er hereggyi shvv hvn namiig gargaval deerdene
2023-08-24
Ard:
Монголын нам дагасан өлөн хулгаачуудыг л яг иим ялтай болжээж монгол шимэгч төрлүү орсон хужаа төрхт монголшуу лалруутаас салуул иим хууль басл хэрэгтэй даанч хулгаачууд нь дээргүүр дарганцар болдог үе юмуу пялдага зусарч цүнх бөгсчөнгүүд болхооор ул шал чацага нэртүүдэээ дээрэнгүй хууль ярьсан хүнцэрүүд лаларын юмдааа бурхан минь
2023-08-24